ニュース

Аймэйд альфа компаний нэрэмжит Нийт Сувилахуйн дадлагажигч оюутнууд дунд зарлагдаж буй Уран илтгэл болон эсээ бичлэгийн уралдаан Бүртгэх журам

Address: Japan, 〒161-0033 IMAid alpha Co,. Ltd.
Japan, Tokyo, Shinjuku City, Shimoochiai, 1 Chome−1−1 Tokiwa palace 1F
Phone: +81 3-5358-9866
FAX; 03-6908-9566
E-mail. info@ialpha.jp
URL. https://ialpha.jp

1 Зорилго
Манай компаний зүгээс сувилахуйн чиглэлээр дадлагажиж буй гадаад улсын
иргэдийг дэмжиж ажилладаг бөгөөд мөн тэдгээр дадлагажигч оюутнуудын идэвхи
чармайлт, ахуй амьдралын талаар олон олон Япон хүнд мэдрүүлэх, түгээн
дэлгэрүүлэх зорилготойгоор уран илтгэл, эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Та бүхнийг дэмжиж, идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна.

2 Тавигдах шаардлага
Японд оршин суудаг сувилахуйн дадлагажигч оюутан байх.

3 Оролцож болох төрөл
1. Япон хэл дээр уран илтгэх
2. Япон хэл дээр эсээ, зохион бичлэг бичих
3. Өөрийн Эх хэл дээрээ эсээ, зохион бичлэг бичих

4 Сэдэв
1. Асаргаа сувилхуйн ажил хийснээр ойлгож, мэдэж авсан зүйлс.
2. Үйлчлүүлэгч (настан)- с сонссон урмын сайхан үгс.
3. Намайг ажилдаа өдөр бүр эрч хүчтэй байлгадаг хөдөлгөгч хүч.
4. Ирээдүйн мөрөөдөл ба асаргаа сувилахуй.
5. Яагаад Японд сувилахуйн дадлагажигч оюутан болохыг хүссэн үндэслэл.

5 Дүрэм
Япон хэл дээр уран илтгэх тохиолдолд
1. Уран илтгэлийг 3 минутанд багтаасан видео бичлэг байх.
2. Видео бичлэгийг гар утсаар хийсэн байж ч болно.
3. Илтгэлээ эхлэхийн өмнө нэр болон улсаа хэлсний дараа сэдвээ хэлээд илтгэлээ
эхлээрэй.
4. 1 хүний нэр дээр 1 л илтгэл бүртгэнэ. Өөрөө бичсэн, өөр хаа нэг газар
хэвлэгдэж байгаагүй (өөр бусад уралдаан тэмцээнд тавигдаагүй) байх
шаардлагатай.
Эсээ зохион бичлэг бичих дүрэм
1. Эсээ бичлэгээ А4 хэмжээтэй 400 үсэг багатах зориулалтын цаас 3 ш-г ашиглан
1200 үсгэнд багатаан бичих.
2. Эсээ бичлэгээ хэвтээ болон босоо аль дуртай загвараар бичиж болно.
3. Өөрийн гараар бичсэн, эсвэл компьютер дээр шивсэн эх хувилбараа
илгээгээрэй. (канондож хуулбарлаж явуулж болохгүй)
4. Эсээ бичлэгний 1-р мөрөнд Сэдэв, 2-р мөрөнд овог нэрээ бичээд 3-р мөрнөөс
зохион бичлэгээ бичиж эхлээрэй.
5. 1 хүний нэр дээр 1 л эсээ бичлэг бүртгэнэ. Өөрөө бичсэн, өөр хаа нэг газар
хэвлэгдэж байгаагүй (өөр бусад уралдаан тэмцээнд тавигдаагүй) байх
шаардлагатай.
*Жич, Уран илтгэл болон эсээ, зохион бичлэгний аль алинд нь оролцож болох
ба аль сайн болсоныг нь сонгон оролцуулах болно.

6 Ашиглаж болох хэл.
1. Япон хэл дээр уран илтгэх . Япон хэл
2. Япон хэл дээр эсээ, зохион бичлэг бичих , Япон хэл
3. Эх хэл дээрээ эсээ, зохион бичлэг бичих , Өөрийн улсын эх хэл
Анхаарах зүйлс,
1. Япон хэл дээр уран илтгэх болон эсээ бичих тохиолдолд Японд хэлний
үндсэн стандарт дүрмийг шаардахгүй боловч ашиглаж буй Япон хэлийг нь
Япон хүн ойлгохгүй байх тохиолдол байдаг учир аль болох ойлгогдохоор
байх.
2. Өөрийн улсын эх хэл дээр эсээ бичих тохиолдолд манай компаний ажилтан
Япон хэлрүү орчуулах боловч орчуулагдах явцад гол утга санаа өөрчлөгдөж
хазайх тохиолдол байхыг үгүйсгэхгүй.

7 Бүтээлийг хүлээн авах хугацаа.
2021.6.1 – 2021.9.30-ны 17 цаг хүртэл.

⑧ Бүртгэл хийлгэж явуулах арга.
Бүртгэлийн цаасан дээр мэдээллээ бөглөөд хийсэн дүрс бичлэг болон бичсэн эсээ зохион
бичлэгээ хавсарган доорх хаягруу шуудангаар эсвэл мэйл хаягруу илгээгээрэй. Мөн уран
илтгэлийн тэмцээнд оролцож буй тохиолдолд YouTube -д байршуулаад линк-г нь мэйл-р
илгээсэн ч болно.

〒161-0033東京都新宿区下落合1-1-1 トキワパレス1F
株式会社アイメイドアルファ スピーチ・作文コンクール事務局
E-mail. info@ialpha.jp

⑨ Шагналын сан.
1. Япон хэл дээрх уран илтгэл.
1-р байр 1 хүнд, Баярын бичиг болон 150000 иен
2-р байр 2 хүнд, Баярын бичиг болон 80000 иен
3-р байр 10 хүнд, Баярын бичиг болон 10000 иен
2. Япон хэл дээрх эсээ, зохион бичлэг.
1-р байр 1 хүнд, Баярын бичиг болон 100000 иен
2-р байр 2 хүнд, Баярын бичиг болон 50000 иен
3-р байр 10 хүнд, Баярын бичиг болон 10000 иен
3.
1-р байр 1 хүнд, Баярын бичиг болон 50000 иен
2-р байр 2 хүнд, Баярын бичиг болон 30000 иен
3-р байр 10 хүнд, Баярын бичиг болон 5000 иен

⑩ Уралдааны дүнг мэдэгдэх
2021.12-р сарын эхээр шалгарсан оюутанд мэдэгдэж, мөн манай компаний вэб
хуудсанд тавигдана.

⑪ Бусад
1. Уралдаанд оролцсон бичлэг эсээ гэх мэт бүтээлүүд нь Аймэд Альфа
компаний оюуны өмч болох болно.
2. Уралдаанд оролцсон бичлэг эсээ гэх мэт бүтээлүүг буцаан өгөхгүй.
3. Бүтээлд дурдагдах хувь хүний мэдээллийг зөвхөн уг уралдаан тэмцээний
хүрээнд ашиглах болно.
4. Шалгарсан бүтээлийг манай компаний вэб хуудас болон брошур, хэвлэмэл
танилцуулах хуудас зэрэгт ашиглаж болно.
5. Бүртгэлийн удирдамжийг (https://ialpha.jp) хуудаснаас Хятад, Балба,
Вьетнам, Такалог, Монгол хэлүүдээр харж болно.

⑫ Ивээн тэтгэгч,
Ерөнхий ивээн тэтгэгч, IMAid alpha Co,. Ltd
Хамтран ивээн тэтгэгч, Вайз Нэт Нийгэмлэг

⑬ Холбоо барих,
IMAid alpha Co,. Ltd зохион бичлэг уралдааны зөвлөл
Address: Japan, 〒161-0033 IMAid alpha Co,. Ltd.
Japan, Tokyo, Shinjuku City, Shimoochiai, 1 Chome−1−1 Tokiwa palace 1F
Phone: +81 3-5358-9866 FAX: 03-6908-9566
E-mail. info@ialpha.jp URL. https://ialpha.jp
Жич, Ямар нэгэн асуулт, асуудал байгаа тохиолдолд дээрх мэйл хаягруу мэйл
бичээрэй. Манай компанид улс тус бүрийн хэлийг ойлгох ажилтнууд байгдаг
тул өөрийн улсын хэлээр ч мэйл бичиж болно.


Сувилахуйн дадлагажигч оюутнуудын уран илтгэл, эсээ бичлэгийн
уралдааны бүртгэлийн хуудас[PDF]

Уралдаанд оролцогчдын хувийн мэдээллийг хэрхэн хадгалах, ашиглах талаар
Аймэйд альфа компани нь уралдаанд оролцогчдын хувийн мэдээллийг доорх байдлаар
ашиглан, хадгалах болно.

1. Хувийн мэдээллийг хадгалж ашиглах зорилго.
Асаргааны дадлагажигч оюутнуудын дунд зохион байгуулж буй уг уралдаанд болон
хувь хүнтэй холбоо барих тохиолдолд ашиглана.

2. Хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах тал дээр.
Тус уралдаанд цугларсан хувь хүний мэдээллийг доорх тохиолдолд гуравдагч
этгээдэд дамжуулж болно.
1. Ямар зориулалтаар дамжуулах
Асаргааны дадлагажигч ажилчдыг дэмжихэд
2. Бусдад мэдэгдэж болох хувь хүний мэдээлэлд
Овог нэр, Улс, Хүйс, Хаана ажилдаг, Цээж зураг, Оролцож буй бүтээлийг.
3. Ямар замаар бусдад түгээх вэ
Манай компаний вэб хуудсаар
4. Хэнд дамжуулж болох вэ?
Асаргааны дадлагажигч оюутнууд, вэб хуудас узэж буй үзэгчид, асаргааны
дадлагажигч хүлээн авагч эмнэлэг, компаниуд. Хэвлэл мэдээллийн ажилтнууд.

3. Хувийн мэдээллийг бусдад өгөхдөө итгэмжлэл үзүүлэх нь
Уг уралдааны үеэр цугласан хувийн мэдээллийг вэб хуудсанд байрлуулах
зорилгоор нийтлэгчид дамжуулж өгч болно.

4. Хувийн мэдээллээ бидэнд өгөх эсэх тал дээр.
Та хувийн мэдээллээ бидэнд өгөх эсэх нь таны өөрийн мэдэх асуудал юм. Гэхдээ
бидэнд хувийн мэдээллээ өгөөгүйгээс болж ямар нэгэн асуудал үүсч болзошгүйг
анхаарна уу.

5. Хувийн мэдээллийг задруулах тал дээр.
Манай компанид цугласан хувь хүний мэдээллийг бусдад ил тод болгох, засах,
нэмэх, хасах, ашиглалтыг түр зогсоох, устгах, гуравдагч этгээдэд олгохыг
түдгэлзүүлэхтэй холбогдсон хүсэлт гаргахыг хүсвэл манай компаний уралдаан
зохион байгуулах комисст хандана уу